Нүүр хуудас » Гишүүнчлэл
Гишүүнчлэл
2008-09-22 11:18:53

Мобикомын дараа төлбөрт үйлчилгээний буюу Zone 160, Zone 400 багц, 9911 Silver, 9911 Gold, 9911 Platinum багцын хэрэглэгчид гишүүнчлэлийн болзлыг хангасан гэж үзнэ. Гишүүнчлэлийн картыг дугаар тус бүрт олгоно.

Бүрдүүлэх бичиг баримт: Хэрэглэгч гишүүнчлэлд бүртгүүлэхдээ байгууллагын хэрэглэгч бол байгууллагын ажлын үнэмлэх, албан бланк дээр хэвлэгдсэн тухайн дугаарын эзэмшигч мөн болохыг баталсан гишүүнчлэлийн карт хүссэн хүсэлт, хувь хэрэглэгч бол иргэний үнэмлэх эсвэл хүчин төгөлдөр биеийн байцаалтын аль нэг нь байх шаардлагатай.

Гишүүнчлэлийн картын хураамж: 1000 төгрөгний хураамжийг бэлнээр төлнө.

Гишүүнчлэлийн карт олгох цэг: М КЛУБ болон М БОУЛИНГ

Гишүүнчлэлийн картын төрөл:

Энгийн карт /эрэгтэй/ Энгийн карт /эмэгтэй/
Алтан карт Платинум карт

Хэрэглэгч та анх гишүүн болж байгаа бол энгийн картын эзэмшигч болно.

Картнуудаар эдлэх хөнгөлөлт:

Энгийн карт ямар нэгэн хөнгөлөлт эдлэхгүй. Алтан карттай гишүүн М-клубд нэвтрэхэд 50% хөнгөлөлт эдэлнэ. Платинум карттай гишүүн М-клубд нэвтрэхэд 100% хөнгөлөлт эдлэнэ.

Карт хаях, үрэгдүүлэх, дахин олгох:

Гишүүнчлэлийн картыг хаясан, гээсэн тохиолдолд картыг дахин сэргээж авах бол хаяж гээгдүүлэхээс өмнө байсан мэдээлэл болон нөхцөлүүдээр сэргээж өгнө. Гишүүнчлэлийг сэргээн карт дахин олгож байгаа тохиолдолд шинэ картны 1000 төгрөгний хураамжийг төлнө.

Бонус оноо:

Мобиком корпорацийн зүгээс анхны удаа гишүүнчлэлд бүртгүүлж байгаа хэрэглэгчдийн гишүүнчлэлийн картын дансанд 5000 бонус оноо дагалдаж ирнэ. Та энэ оноогоор М-клубээр үйлчлүүлэх боломжтой.

Оноо бодолт:

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн хувьд сар болгоны төлбөрийн НӨАТ тооцохоос өмнөх нийт нэхэмжилсэн үнийн дүнгийн 25%-тай тэнцэх оноог төлбөр төлсний дараа хэрэглэгчийн гишүүнчлэлийн картын дансанд орно.

Оноо худалдаалах:

Хэрвээ таны карт оноогүй болсон тохиолдолд бэлэн мөнгөөр үйлчлүүлэх боломжтой.

Дансаа шалгах:

М-клубын гишүүн та өөрийн онооны дансны үлдэгдэлийг шалгахын тулд В гэсэн тэмдэгтийг 611 тусгай дугаар луу илгээнэ.

 



   

Энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Нууц үгээ мартсан бол
Жүжигчдийн танилцуулга
Liv Tyler

Жинхэнэ нар: Liv Rundgren
Төрсөн өдөр: 1977-07-01
Төрсөн газар: Portland, Maine, USA 
Мэргэшил: Жүжигчин, загвар өмсөгч 
Аав: Steven Tyler, хөгжимчин, Aerosmith хамтлагийн гоцлол дуучин
Ээж: Bebe Buell, загвар өмсөгч, нөхөр Todd Rundgren-тэй 1971-1979 оны хооронд амьдарч байх үедээ 8 сар Steven Tyler-тай холбоотой байснаар Liv Tyler төржээ.

Jim Carrey

Бүтэн нэр: James Eugene Carrey 
Өндөр:  1.88м
Үндэс: Канад 
Төрсөн өдөр: 1962-01-17 
Төрсөн газар: Newmarket, Ontario, Canada 
Мэргэшил: жүжигчин, зохиолч

Bruce Willis

Бүтэн нэр: Walter Bruce Willis
Төрсөн өдөр: 1955-03-19
Төрсөн газар: Idar-Oberstein, зүүн Герман
Өндөр: 1,83 м
Мэргэшил: Жүжигчин, продюсер, зохиолч

Мэдээлэл