Нүүр хуудас » Үйлчилгээний журам
Үйлчилгээний журам
2008-12-18 03:13:44

НЭГ.  М Энтертэйнмэнт төвийн гишүүнчлэлийн карт олгох нөхцөл

1.1       Гишүүнчлэлийн энгийн картыг хүсэлт гаргасан дараа төлбөрт үйлчилгээний нийт хэрэглэгчдэд ашигласан хугацааг үл харгалзан олгоно.

1.2       Гишүүнчлэлийн Gold картыг М Энтертэйнмэнт төвөөр  500.000-аас  дээш оноо зарцуулж үйлчлүүлсэн гишүүдэд  олгоно.

1.3       Гишүүнчлэлийн Platinum картыг М Энтертэйнмэнт төвөөр 1.000.000-аас  дээш оноо зарцуулж үйлчлүүлсэн гишүүдэд  олгоно.

1.5       Гишүүнчлэлийн карт нь  М Энтертэйнмэнт төвийн үндсэн үйлчилгээнүүд болох M Боулинг, М Клубт хүчин төгөлдөр үйлчилнэ.

ХОЁР.  Гишүүнчлэлийн картад оноо бодох нөхцөл

2.1       М Энтертэйнмэнт төвийн гишүүнчлэлийн карттай хэрэглэгчдийн оноог үүрэн телефон үйлчилгээний сарын төлбөрийн дүнгийн 25 % - р бодож олгоно.

ГУРАВ. М Энтертэйнмэнт төвийн гишүүн үйлчлүүлэгчдийн үйлчилгээний нөхцөл

3.1              Гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчид М Энтертэйнмэнт төвөөр Tax-гүй үйлчлүүлнэ.

3.2              Энгийн гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчид М Энтертэйнмэнт төвийн М Клубээр үйлчлүүлэхдээ 100% оноогоор, М Боулингоор үйлчлүүлэхдээ гишүүн үйлчлүүлэгчийн үйлчилгээний үнэ тарифын  дагуу 50 % -ийг бэлэн мөнгөөр, 50 % -ийг картанд цугларсан онооноосоо суутгуулж үйлчлүүлнэ .

3.3              Энгийн гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчид гишүүнчлэлийн картгүй 3 хүртэлх үйлчлүүлэгчийн такс болон үйлчилгээг М Энтертэйнмэнт төвийн үндсэн үйлчилгээний гишүүн бус үйлчлүүлэгчийн үйлчилгээний үнэ тарифын төгрөгийг оноонд шилжүүлэн өөрийн картанд цугларсан оноогоороо дааж үйлчлүүлж болно.

3.4              Gold гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчид М Энтертэйнмэнт төвд өөрийн хамт ирсэн  3 хүртэлх зочдыг 50%-ийн хөнгөлөлттэй такс-аар нэвтрүүлэх эрхтэй бөгөөд М Клуб, М Боулингоор гишүүн бус үйлчлүүлэгчийн үйлчилгээний үнэ тарифтай уялдуулан бэлэн мөнгөөр болон өөрийн картанд цугларсан оноогоороо 50%-ийн хөнгөлөлттэй нөхцлөөр дааж үйлчлүүлж болно.

3.5              Platinum гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчид М Энтертэйнмэнт төвөөр 3 хүртэлх зочдын хамт таксгүйгээр үйлчлүүлэх эрхтэй бөгөөд хамт ирсэн зочдоо М Клуб, М Боулингоор гишүүн бус үйлчлүүлэгчийн үйлчилгээний үнэ тарифтай уялдуулан бэлэн мөнгөөр болон өөрийн картанд цугларсан оноогоороо 50 % -н хөнгөлөлттэй нөхцөлөөр  дааж үйлчлүүлж болно.

3.6              Гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчийн картанд цугларсан оноо төвийн үндсэн контентийн үйлчилгээг авахад хүрэлцэхгүй нөхцөлд гишүүн бус үйлчлүүлэгчийн үйлчилгээний үнэ тарифын  дагуу бэлэн мөнгөөр үйлчилнэ. Контент тус бүрт харгалзах оноог хагаслан  худалдахгүй болно.

ДӨРӨВ.  М Энтертэйнмэнт төвийн гишүүн бус  үйлчлүүлэгчдийн үйлчилгээний нөхцөл

4.1              Гишүүнчлэлийн картгүй үйлчлүүлэгчид М Энтертэйнмэнт төвд гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчийн хамт ирж  үйлчлүүлэх ба гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчийн картанд цугларсан оноо тухайн үйлчлүүлэгчийг дааж үйлчлүүлэхэд хүрэлцэхгүй нөхцөлд гишүүн бус үйлчлүүлэгчийн үйлчилгээний үнэ тарифын дагуу бэлэн мөнгөөр тооцоо хийн үйлчлүүлнэ.

4.2              Хамт үйлчлүүлж буй гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгч оноогоороо таксыг даагаагүй тохиолдолд М Энтертэйнмэнт төвд гишүүнчлэлийн картгүй үйлчлүүлэгч нь 2500 төгрөгний такс төлөн нэвтэрнэ.

4.3              Хамт үйлчлүүлж буй гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгч оноогоороо таксыг даагаагүй тохиолдолд М Энтертэйнмэнт төвд гишүүнчлэлийн картгүй  0-10 насны хүүхэд 1500 төгрөг, 10-с дээш  насны хүүхэд 2500 төгрөгний  такс төлөн үйлчлүүлнэ.

ТАВ.  М Энтертэйнмэнт төвийн цагийн хуваарь

5.1              М Энтертэйнмэнт төв нь Мягмараас Ням гарагуудад 11.00-24.00 цагийн хооронд ажиллаж Даваа гарагт амарна.

5.2              М Энтертэйнмэнт төв нь Ням гаригт М Клубын гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчдээ дэмжиж 100% картанд цугларсан оноогоор үйлчилнэ.

М Энтертэйнмэнт төвийн үндсэн контент гэдэгт М Клубийн Music Lounge, Sweet Bar  , М Боулингийн  Snack Bar  - ний үйлчилгээ орохгүй болно.

 



   

Энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна
Хэрэглэгчийн булан
Хэрэглэгчийн нэр:
Нууц үг:
Нууц үгээ мартсан бол
М Клуб гэж юу вэ?

M Клуб нь өөрийгөө орчин үеийн залуу хүн гэж боддог хүн бүрт тохирсон, хамгийн сүүлийн үеийн шийдэл, интерьер дизайнтай, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдсэн тав тухтай орчин бүхий жинхэнэ энтертайнмэнт төв юм. дэлгэрэнгүй

Зургийн цомог
(4)